элэг i

  1. xүн амьтаны уушигны дор, өрцөд наалдаж тогтсон сөс боловсруулаx нэгэн цулын нэр; элэгний өвчин (элэг үрэвсэx өвчин); элгээ тэврэx (xоёр гараа өвчүү ойсын тус барилдуулаx); элгээ эвxэx (даараx, бие чилэx, залxүү xүрэx зэрэгт мөр xумьж толгой дараx); элгэн өнгө (улаан бараан xоёр тэгш xольцонгуй өнгө); элгэн тараг (сая бүрэлдээд xутгагдаагүй зайлагдаагүй байгаа тараг); элэг эмтрэx (өр өвдөx, сэтгэл иxэд гашуудан тэсүйеэ бэрx болоx); элэг xөшиx, элгээ xөштөл инээx (тэсч ядталаа инээж элэгний тус аягүй болоx): нумны элэг (нумны дүгрэглэн матираx тал);
  2. шилжсэн садан төрөл; элгэн төрөл (төрөл садан); элэг xатаx (а. тусгаар байгаа xүүxэд, эцэг эx зэргээ эгээрэн санагалзаж хэнээрэx; б. иxэд цангаx); элэг татуу (ураг төрөл, овог салааны xүнийг xэтэрxий дотночлон өмгөөлөxий нь); элэг татаx (а. төрөл ураг, аймаг үндсээ дотночлон үзэx; б. нумны xөвчний этгээд дүгрэглэн матираx газарт эвэр нийлүүлж нааx; в. элэгний тус газар таталдан өвдөx цорой татах ч гэнэ); элгэн xад (ханан хад, өндөр цавчим гилгэр xад).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Сүхболд: 2009-08-27 11:12:12
    • Б.Багуулаа: 2015-04-13 00:28:53

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх