яах

тухайн үйлийг төлөөлөн хэлж болдог үйлийн төлөөний үг, хэрхэх; үүгээр яах вэ? тэр яах юм бэ? чи яах санаатай байна? чи ирэхгүй яах вэ? миний морь яах вэ; ах хөдөөнөөс ирнэ гэсэн яах вэ? яавч болохгүй; яавч худал хэлэхгүй хүн; яагаад ийм болов; яагаад тийм олон хоноход ирдэггүй билээ?

  • яах вэ (тоохгүй буюу ээрэл тасарсанд гаргах аялга; тэр, явахдаа яах вэ, дутагдахгүй; яах вэ, аргагүй чи ав даа);
  • яах чинь вэ (хүний үг явдал зэргийг буруушаан өгүүлэхэд хэрэглэх үг; чи түүнийг хэлж яах чинь вэ; чи тийм үйл үйлдэж яах чинь вэ);
  • яах нь вэ (хэрхэх нь вэ; энэ чинь яах нь вэ; тэр яах нь вэ);
  • яах билээ (бэрхшээлтэй үйл явдал тохиолдож хэрхэх аргагүй болж бачимдахад гаргах аялга; за, одоо яах билээ);
  • яах юм бэ (хэрхэхийг лавлахад хэрэглэх үг);
  • яах аргагүй (а. зүйг эрж арга олохгүй бэрхшээх, гайхахад гаргах үг; б. яаж аргалавч үл болохы нь; хадлангийн ургац ч яах аргагүй муу байна);
  • яавал болох (бэрхшээлтэй үйл явдал тохиолдож ихэд бачимдахад өгүүлэх үг; яавал болох вэ? яавал сайн бэ?);
  • яавал яатугай (найр тавих буюу тунирхахад хэрэглэх үг; түүнийг чи яавал яатугай; над хамаагүй, дураараа бол);
  • яавал сайн (учрыг олохгуй зүйлд арга зүйг асууж лавдахад хэрэглэх үг);
  • яагаа вэ (юу болоо вэ; би яагаа вэ, зүгээр л байна; чи үзэгдэхгүй яагаа вэ);
  • яагаа ч үгүй (болоогүй, дуусаагүй; дуусах цаг яагаа ч үгүй байна; би яагаа ч үгүй байна шүү;)
  • яадаг юм бэ (тоомсорлохгүй байгаагаа гаргахад хэрэглэх үг; тэр намайг яадаг юм бэ; энэ чамайг яадаг юм бэ);
  • яадаг билээ (яах билээ);
  • яаж ийж (үйл явдлыг бүтээх гүйцэтгэхэд арай чармайн өнгөрүүлсний нь; яаж ийж амжуулав).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • arig202us: 2009-08-27 09:52:15
    • Х.Буд: 2015-04-13 00:42:40

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх