Цагаан идээ (Малын сүү шимээр боловсруулсан идээний зүйл) 2.Монгол айл,зочин хүнийг ирэхэд тавьж өгч амсуулах зүйл,Тавагтай идээнээс амсах,Цай идээ өгсөний дараа асуусан нь...,идээ боов хорш. 3.үр жимсний доторх зүйл,хатуу бүрхэвчтэй үр,самрын идээ,хушганы идээ,чавганы идээ, 4. Цай чанахад хийх хуурай цай,идээ нь ихдэх-Өтгөн цай,Идээ орох,цайны идээ 5.гурилаар хучиж хийсэн хоолны дотор хийх холио.Мантууны идээ,буузны идээ идээ тавих /а.цагаан идээний зүйлийг хатаахаар сав дэлгэц дээр тавих б.хүнийг зочлон цайлахад элдэв идээг таваглан өгөх./ идээ байх/идээ хоол зохихгүй үл шингэх өвчин болох/ *идээ бээх */өмхийгөөр хэхрэх / *идээ сонгох */жирэмсэн хүн элдэв юм идье гэх хүсэх /
ИДЭЭ-2 арьс ширний зүйлийг боловсруулах тусгай уусмал,арьс идээлэх идээ,идээ сайн орсон арьс элдэхэд хялбар
ИДЭЭ-3 идээр,амьд бие махьбодын ялзарсанаас гарах муухай үнэртэй шингэн зүйл,идээ бээр хорш ярьны идээ, идээ суух/а.ургамалын зүйлд үр цөм бий болон боловсрох,самрын боргоцойд идээ суужээ,тарианд идээ сууж байна.б. арьс ширэнд идээ орж эхлэх,нэхийд идээ суужээ.в.яр түүхийд идээ татах/ идээ орох/арьс ширд идээ орох / идээ татах /а.яр түүхий дотор бээр хуралдах.б.арьс шир зэрэгт татарг аарц шүү зэргийг түрхэх/ идээ шахах/яр түүхийн идээ бээрийг шахаж гаргах/
ИДЭЭШЛҮҮЛЭХ -идээлэхийн үйлдүүлэхийн хэв,идээлэхэд хүрүүлэх
ИДЭЭЛЭХ-1 идээ хоол идэх,Бид идээлж будаалаад гара.
ИДЭЭЛЭХ-2 тусгай найруулсан зүйлд юм дүрж,түрхэж боловсруулах,арьс идээлэх,нэхий идээлэх
ИДЭЭЛЭХ-3 1.идээ бий болох,шарх идээлэхидээ татах 2.идээмэртэх.
ИДЭЭМЭРТЭХ хавдсан газар баалж эхлэх
ИДЭЭН хүний аливаа идэх юм.
ИДЭЭР яр шархны бээр идээ.
ИДЭЭРЛЭХ яр шарх баалж идээ татах
ИДЭЭШИЛ идээших үйлийн нэр,идээшил сайтай,идээшил муутай
ИДЭЭШИХ 1.юмны шим шүлт юманд бууж шингэх,цай идээших,эм идээших,2хүн амьтны харилцан дасах,зохицох,тохирох,ижилсэх,гаршиж дасах,эрт урьдаас эхлэн миний идээшсэн нутаг,говьд идээшсэн мал,нэг хэсэгтээ хангайд идээшихгүй, би түүнд гаршиж идээшсэн юм.
ИДЭЭШЛЭХ идээшил олох. ИДЭЭШМЭЛ идээшсэн,идээшмэл цай, идээшмэл нутаг. ИДЭЭШҮҮЛЭХ идээшийхийн үйлдүүлэх хэв,идээшихэд хүрүүлэх
ИЖ дутуугүй,бүрэн төгс гүйцэд юм.Зуун найман ботийн иж бүрдэл над бий.иж үг /бяцхан ялихгүй үг/*ижтэй * /иж тохирсон/
ИЖИЙ эжий ,ээж, эх, ижий минь миний төлөө сэтгэл зовох хэрэггүй.
ИЖИЛ-1 маш адил,ижил морь,ижил дээл,ижил ширээ,ижил өнгө, ижил хос,яг ижил эгээ ижил, ив ижил
ИЖИЛ-2 амьтны харилцан дассан нь,ижил дасал болох,хул морьтой зээрд морь ижил дасал болжээ,ижил буруу явна.
ИЖИЛГҮЙ 1. адилгүй,ижил биш,миний хүрэн морь ижилгүй хурдан адуу.Таны ногоон соруул ч ижилгүй байхаа.
ИЖИЛГҮЙ 2. 1.ханьгүй,хосгүй,ижилгүй өнчирсөн амьтан,ижил ханьгүй ганцаардаж байна. ижлээ идэж ханиа хаясан этгээд 2.гаргууд онцгой,эрдмээр ижилгүй хүн,ижилгүй муу ааштай амьтан.
ИЖИЛДҮҮЛЭХ ижилдэхийн үйлдүүлэхийн хэв,ижил болгох.
ИЖИЛДЭХ ижилсэх
ИЖИЛСГЭХ ижилсүүлэх,ижил болох,адил болох
ИЖИЛСҮҮЛЭХ ижижлсэхийн үйлдүүлэхийн хэв.
ИЖИЛСЭГ 1. амьтан ижлээ санан мөрөөдөх зантай.2. амьтны маш түргэн ижилсэх зан.
ИЖИЛСЭХ 1.харилцан адил болох,хароилцан дасаж ээнэгших ИЖИЛТГЭХ ижилсгэх ИЖИЛТЭХ 1.ижилсэх,ижилших. ИЖИЛШИХ 1.ижилсэх,2.ижилших
ИЖИЛШИХ 1.ижилсэх,2.ижил болох ИЖИЛШҮҮЛЭХ ижишихийн үйлдүүлэх хэв.
ИЖИР ижир нугас амьтан шогшир нугастай адил бөгөөд маш жижигхэн нэгэн зүйл шувуу,махны амт маш сайн.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх