ЭР I 1. эм гэдгийн эсрэг утга, эмийн бус бэлэг бүхийг; эрх хүн; эр хонь; эр хүн зорьсондоо, эр морь харайсандаа; эрийг бүү бас, далайг бүү янд зүйр; эрийг нас дардаг, уулыг цас дардаг хууч; эрийн бэлэг (эр амьтны бэлэг эрхтэн); эр адаг (эр нохой өтөг); эрийн гурван наадам (Монголчуудын бөх барилдах, морь уралдах, сур харвах гурван зүйл наадам); 2. насанд хүрсэн эрэгтэйчүүд; эр болжээ тэр чинь; эр болох (а. эр хүний адил чадамгайгаар хөдлөх аашлаах; б. бага хүүхдийн өсч том болох); эрийн цээ (хуулийн бүрэн эрх эдлэх насанд хүрэх); 3. эхнэр авсан эрэгтэй хүн; миний эр нөхөр; эр эм (хос холбоо); эр эм болох (хос холбоо болох, гэр бүл болох); 4. чадал тэнхээ; эр чадал хорш; эртэй (а. хүн амьтны эрэлхэг чадамгай б. мод зэргийн юмны хатуу чийрэг); эргүй (чадал тэнхээ ядуу буурай);эр гаргах (үйл ажилд чадал чинээгээр хүчлэх); эр сайтай (төрөлхийн чадал тэнхээтэй); эр муутай (төрөлхийн чадал муутай); сайн эр (зориг самбаа ихтэй эр); муу эр (зориг самбаа муутай эр); эр шууд (зан авир чигч шударга буюу хүн амьтны эрэмгий чадамгайгий нь); эрийн ханштай (а. эрэгтэй хүмүүсийн бусдын үйл ажилд үнэнч шудрагаар тэтгэн туслах зантайгий нь б. нөхөр сайтай, нөхөртөө тусламтгай, нөхрийн ханштай) 5. арга билгийн аргы нь; эр байт (эрвэй, нэг алд) эрийн нэг (юмны авд нийлүүлж хураамжилж болохгүй тарсан цуцарсны нь; эрийн нэг болгох); эр дэгээ (барилдахад эсэргүүцлийн салтааны дотроос гадаа тийш, хөлөөр гохдон хийх нэгэн зүйлийн мэх); эр хар алхам (морины сайвар явдал биш бөгөөд тэлүүлэн түрэлхийлж, хурдавчлан алхлах явдал); эр бар (алив юмыг дйилэх давах хүч чадалтай); эр цагаан амьтан (янз байдал морьтой төстэй, ганц эвэртэй, үхэр шиг сүүлтэй нэгэн зүйл гөрөөс) ЭР II эгшиг болон хүйсийг ялгахад хэрэглэх үг; эр эгшиг (хэлний хойгуур хэлэгдэх эгшиг) эр хүйс (хэл зүйн хүйсийн айн доторхи ялгаврын нэг зүйл); эр үг (а. эр эгшигт үгс б. эр хүйст үгэнд хамаарагдах үгс).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх