жигүүртэн буюу жигүүртэй юмны агаарт халин зорчих; бүргэд нисч явна; би Москвагаас нисч ирсэн;
өндөр юман дээрээс халин үсрэх; би хадан дээрээс нисч байна гэж зүүдлэв;
маш хурдлах; морьтой хүн нисэх мэт довтлов; нисэх онгоц (далавч жигүүр бүхий нисэх аппарат); нисэх хөлөг (нисэх онгоц); нисэх хүчин (улсын зэвсэгт хүчний нэг зүйл, агаарын цэрэг); нисэх тэрэг (нисэх онгоц, вертолет); нисэх талбар (нисэх онгоц буух, зогсох газар); нисэх бөмбөг (агаарт дэгдүүлэн хөөргөх хальсан бөмбөг); нисэх од (жирэвхийн өнгөрөх од); нисэх онгоцны хөлөг (нирэвхийн өнгөрөх од); нисэх онгоцны хөлөг (нисэх онгоцны буух, нисэх талбай бүхий тэнгэсийн цэргийн хөлөг); нисэх онгоцны буудал (нисэх онгоцны буух, нисэх талбай бүхий зогсоол); нисэх алт (зурах будахад наалдуулан хэрэглэх маш нимгэн цаасны адил боловсруулсан алт, цаасан алт ч гэдэг); нисэх үнэг а м ь т а н (ойд оршдог, бие нарийн урт, өмнөд хөлийн муруйгаас гуя хүртэл арьсан жигүүртэй, нэг модноос нөгөө модонд ташин нисдэг нэгэн зүйл амьтан); нисэх хулгана а м ь т а н (сахлаг цагтуусад оршдог, зурамтай төстөй болоод нисдэг үнэгний адил арьсан жигүүртэй нэгэн зүйл амьтан).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх