адаг гэдгийн эсрэг утга, 1. юмны үүсэн гарсан газар; хэргийн эх; булгийн эх; голын эх; 2. бичиг зэрэг юмны анхны үүсэл, ноорог, хуулбар биш юм; судар бичгийн эх; гэрээ бичгийн эх; эх зохиогч; эх данс; эх татах (а. юмыг хийх үйлдэх, зохиох байгуулах зэрэгт өөр зүйлээс дүрэм жишээ болгож дууриан адилтгах; б. үйл ажлыг үйлдэж байгуулан үүсгэх); 3. газрын өндөр этгээд; жалганы эх; хоолойн эх; 4. юмны тэргүүн, дээд, ахлах этгээд суудлын эх жагсаалын эх сарын эхээр жилийн эхэнд; эх адаггүй, эх толгойгүй (а. хэрэг явдлын будлиантан самуурсны нь; б. ах зах захиргаагүйгий нь); эх захгүй (а. дэс дараагүй, хүмүүсийн их багын ёс журамгүйгий нь; б. хэрэг явдлын зэрэг дэс дараатай юмны асар сольцож будлиатсаны нь, эх толгойгүй ч гэнэ); эх толгойгоо алдах (эх адаг зэрэг дэс дэвээ алдаж самуурах); эх сүүлгүй (үйл хэргийн учир зүй, үүсгэл төгсгөлий нь олоход бэрх болсны нь).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх