бор i

  1. хар цагаан хоёр хольцолдсон өнгө зүс; бор морь; бор даавуу; бор царайтай; бор хар, хар бор (харавтар бор);
  2. ш и л ж с э н дорой, буурай, хөөрхийлөлтэй; хар бор ажил (аар саар ажил); бор хирийн хүн; бор зүрх; бор гэр (аар саар юм хураах буюу галлах илүү гэр);
  3. ургамал, амьтны нэрд оролцоно;

  • бор азрага а м ь т а н (бялзуухай, таргалжинтай адил, өвөг хөххөн, нуруундаа бараан бидэртэй, ямагт сүрэглэж ниснэ);
  • бор галуу а м ь т а н (зэрлэг галууны нэг зүйл)
  • бор гөрөөс а м ь т а н (ой тайгад байдаг нэг зүйл хос туурайт амьтан);
  • бор шувуу а м ь т а н (бие жижиг нэг зүйл болжмор);
  • бор улиас у р г а м а л (ой дотор голыг ирмэглэн ургана; навч нь улиасны навчаас багахан, бүдүүн нь гурав дөрвөн тэвэр хүрдэг нэг зүйл мод);
  • бор улиангар у р г а м а л (25-30 метр өндөр, хальс бор цайвар, өндөр хэлбэртэй бор цайвар навчтай, навчны урт нь 4-7 см. нэг зүйл мод);
  • бор маз у р г а м а л (тариалангийн зах сул газар тарина; иш нь үетэй болоод хөндий, навч нь их болоод хушуутай, үрээс нь тос авна);
  • бор сойх у р г а м а л (иш навч сойхтой адил, амт гашуун, хээр болон гэрт ургана);
  • бор уд у р г а м а л (улаан уд модны өөр нэр);
  • бор бургас у р г а м а л (ой хярд ургана; дурс харавтар, навч дүгрэгхэн болоод зузаан, гол нь улаан нэг зүйл мод);
  • бор шаваг у р г а м а л (өндөр нь 5-8 см., говь талын бүсэнд ургадаг; бог мал мөн тэмээ бор шавагны мөчирт дуртай, үхэр адуунд зун намрын цагт тэжээлтэй);
  • бор төлөг у р г а м а л (навч улаавтар, мөчирлөг нэг наст ургамал; өндөр нь 15-25 см., монгол орны говь талын бүсэнд ургана; бас зарим газар шар толгой гэдэг);
  • бор бударгана у р г а м а л (өндөр нь 20-25 см. мөчирлөг, мөчрийн дагуу мөхлөгтэй, монгол орны говь-талын бүсэнд ургана);
  • бор элгэнэ у р г а м а л (олон наст бутархаг ургамал; өндөр нь 3-5 см., цэцэг ягаавтар, монгол орны говь, говь талын бүсэнд ургадаг, зун намрын цагт бог мал иднэ);
  • бор харгана у р г а м а л (өндөр нь 1,5-2 метр, шар ногоон хальстай, монгол орны говь талын бүсэнд ургана; бор харганыг мал идвэл ам нь гэмтдэг гэж хэлдэг);
  • бор таар у р г а м а л (тал, говь талын бүсэнд ургадаг нэг зүйл ургамал);
  • бор хошуу а м ь т а н (нүд улаавтархан, хушуу харавтар, толгой ар сүүл цөм харавтар болоод цагаан чандартай нэг зүйл бялзуухай);
  • бор харагчин а м ь т а н (үнсэн өнгөтэй, хүзүү бараан, өвчүү цагаан, явахдаа сүүлээ өргөдөг нэг зүйл бялзуухай);
  • бор туулай а м ь т а н (бидэртэй бор саарал зүстэй, сүүлний дээд тал боровтор, доод тал цагаан, сүүлийн үзүүрт шар үс бий);
  • бор харх а м ь т а н (урт нь 15-20 см, сүүл нь 10-12 см, хүнд нь 500 грамм хүрдэг, өнгө нь боровтор нэг зүйл хулгана);

  • бор дарс (архи айраг хольж найруулан нэрж гаргасан буюу айрагт элдэв жимсний зүйл хольж исгэн нэрж гаргасан архи);
  • бор хоол (а. мах буюу махтай хоол; бор хоол идэх; б. сүүнээс бусад хоол; хүүхдээ бор хоолонд оруул);
  • бор хоног (шөнө; шөнийн бор хоногт л гэртээ ирдэг хүн; шар нар, бор хоног);
  • бор хараа (үдшийн гэгээ; бор хараа тасрах);
  • бор шар (а. бор өнгө дийлэнх шар өнгө зүс; б. дотрын өвчин; би бор шарын гэмтэй хүн).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-08-27 06:56:41
    • П.Оргил: 2015-04-13 00:28:49

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх