у р г а м а л удвалын аймаг, усанд ургана, шудрага иштэй, том сайхан цэцэгтэй, дүгрэг навчтай, сайхан үнэртэй цэцэг; лянхуа цэцэг;
цагаан лянхуа (цэцэг цагаан);
улаан лянхуа (цэцэг улаан);
лянхуа цанхуй ургамал (цанхуй цэцгийн нам, хэд хэдэн давхарга хэлтэстэй. янз байдал лянхуа цэцэгтэй адил);
лянхуа цэцгийн хонгорцог (лянхуа цэцгийн гол, цэцэг нь зулгарсны дараа ургадаг буурцгийн нэр);
лянхуа цэцгийн үр (лянхуа цэцгийн буурцгийн дотоод цөмийн идээ);
лянхуа цэцгийн оо, лянхуагийн оо (лянхуа цэцгийн үндсийг устай хольж тээрэмдэн, усыг шүүрүүлэн хатгааж үлсэн гурил мэт нунтаг, үүнийг чихэртэй усаар зуурч унд болгон хэрэглэнэ).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх