гарахын үйлдүүлэх хэв; гарахад хүрүүлэх;
муу зан гаргах (муухай аашлах);
их зан гаргах (тоомсоргүй байдал үзүүлэх);
гомдол гаргах (өргөдөл өгөх);
үг хэл гаргах (өгүүлэл тавих);
чимээ гаргах (а. дуу авиа үүдүүлэх, б. сураг мэдэгдэх);
мэдээ гаргах (ямар нэг юмны тухай дэлгэрэнгүй буюу товч мэдээлэх);
тогтоол гаргах (хэлэлцэн шийдсэнээ бичиж албан ёсоор батлах); Г
шийдвэр гаргах (шийдэх);
санал гаргах (санасан бодсоноо хэлэх);
ажлаас гаргах (ажлаас халах, чөлөөлөх);
гадаадад гаргах (хил давуулан гадаадад явуулах);
бүтээгдэхүүн гаргах (боловсруулан бэлэн болгох);
баатар зориг гаргах (үнэхээр зориг баатарлагаа үзүүлэх);
идэвх гаргах (юманд мэрийлт санаачлага тавих);
зээллэг гаргах (тодорхой болзолтойгоор мөнгө зээлэн авах санхүүгийн нэг ёс);
ном гаргах (ном зохиол хэвлэн нийтлэх);
дүн гаргах (дүгнэж зүйл дуусгах);
хэвлэн гаргах (хэвлэж зүйл дуусгах);
баримт гаргах (бичиг баримт бичиж өгөх);
батлагаа гаргах (юмыг нотлон бичиж өгөх);
гараас гаргах (бүрмөсөн дуусгах);
гаргуунд нь гаргах (чөлөөтэй болгох);
хүүхэд гаргах (амаржих, нярайлах, төрөх);
хээ гаргах (хээлэх);
хонь гаргах (хонь нядлах, алах);
идэш гаргах (өвөл хаврын улиралд хэрэглэх махаа бэлтгэх);
хоол гаргах (а. боловсруулсан хоолны зүйлийг савнаас нь гаргах; б. идшинд мал алах);
бичиг гаргах (а. гадагш нь бичиг явуулах; б. бичиг үсэг мэдэх).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх