II ургамал иш нудрага, үе үеэр ургадаг, дотроо хөндий, урт навчтай нэгэн зүйл мод; хулсан чигийрма цэцэг ургамал (хүйс эрхэм чигийрмагийн адил, өнгө хүрэн, үнэргүй нэгэн зүйл цэцэг); хулсны ятуу амьтан (янз тахианы адил, өнгө хүрэн, бидэр ихтэй, хулсны шугуйд оршдог нэгэн зүйлийн шувуу); хулсны хулгана амьтан (янз жижигхэн мууртай адил бөгөөд хулс модны угийг иддэг нэг зүйл амьтан); хулсан шар (хулс модны өнгөтэй төсэй шар өнгө); хулсны сүеэ (хулс модны шинэ ургаж байгаа соёо, боловсруулан иднэ); хулсан хуур (хөгжмийн зэвсэг, хулсыг нимгэлэн зорж дунд нь хэл гарган, хоёр үзүүрт утас хэлхэж аманд тулгуулж, утаснаас таталхийлан дуугаргана, аман хуур, хэл хуур ч гэдэг); хулсан цаас(хулс модыг нунтаглан, усанд дэвтээж тунгаан хийсэн нэгэн зүйл цаас); хулсан сувд(хулс модонд ургадаг, байдал танын адил хэлбэр асар бөөрөнхийгүй, өнгө нь бүдэх эд).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх