газар i

  1. шороо, хөрс, дэлхий; газар ухах (шороо малтах); газар хагалах (үр тариалахын тул хөрсийг сэндийлэн урвуулах); газар хагалагч (газар хагалахад мэрэгжсэн хүн); газар услах (а. хөрсийг чийглэн норгох; б. тариалангийн газар суваг татаж ус оруулах); тариалангийн газар (а. тариа ногоо тарихаар бэлтгэн боловсруулсан хөрс; б. тариа ногоо нэгэнт тарьсан хөрс); газар ангах (хөрс шороо чийгээр дутаж хуурайших); хар газар (цасгүй хөрс); хадлангийн газар (хадаж өвс авах талбар); атар газар (огт тариа тарьж байгаагүй газар): атаржсан газар (тариа тариагүй удаж зэрлэгшсэн хөрс); хуурай газар (чийггүй хөрс); газар өврөх (бороонд тогтсон шавар балчиг эвэрч хуурай болох); газар нэмүүлэх (хөрс зөөлрөн дэвтэх); газар тариалан (тариалангийн ажил); газар авах (а. хэсэг газрыг өөрийн болгон авах; б. архаг өвчин зэрэг юмны хүндрэн даамжрах); газар өгөх (а. хэсэг газрыг нөгөө этгээдэд шилжүүлэн өгөх; б. уралдах зэрэгт улам улмаар хурдлан өмнө явснаа гүйцэх); газар түрээслэх (газрыг түр хугацаанд тогтоосон үнэ төлбөртэй хэрэглүүлэх); газар тариалангийн шинэтгэл (газар тариаланг помещикийн гараас авч улсын болгоод бага газартай болон огт газаргүй тариачинд олгох); газар дорхи (газрын хөрсөн дор орших; газар дорхи зам; газар дорхи ус; газар дорхи баялаг); газар дээрх (газрын хөрсөн дээр орших; газар дээрх нүүрс; газар дээрх ургамал); газрын хөрс (дэлхийн шороон бүрхэвчийн дээд давхрага; хар хөрстэй газар); газар савах (юмаар газар гуядах); газар хөдлөх (газрын хөрс давхарга хүчтэй доргин хөдлөх); газар хагарах (газар антан салж ангайх); газар дэлхий (нарны аймгийн гурав дахь ертөнц); газар дээр (ертөнц дээр; газар дээр байгаа ганц хүүдээ авсан юм); 2. орших нутаг; газар нутаг, газар орон хорш.; суурин газар (хүн амын суурьшин суусан хот, тосгон, гацаа); хөл ихтэй газар; хөлтэй газар (олон хүний үймэлцсэн газар); буйд газар (хүн амьтангүй бөглүү газар); зайдуу газар (алс хол газар); хоногийн газар (өдөр шөнө хоёр явж хүрэх хэмжээтэй газар); өдөрчийн газар (нэг өдөр явж хүрэх газар); газар гэр(газар ухаж хийсэн орон байр); газар дээр нь шалгах(хэрэг явдлыг нутаг орчинд нь шалгах); газар сайгүй (хааяагүй, энд тэндгүй); газар газрын (олон газар, энд тэнд; газар газрын хүн, газар газар явсан); газар бүр(газар сайгүй); уулархаг газар (их уултай газар); нам газар (далайн түвшнээс дээш 200 м, хэтрэхгүй өргөгдсөн газар); хашин моринд газар хол, харамч хүнд нөхөр хол хууч.; газар судлал (дэлхийн үүсэл, хөгжил, тогтцыг судлах ухаан); түүхэн газар судлал (дэлхийн хөгжил, тогтцын түүхийг судлах ухаан); газар судлалч (газар судлахад мэрэгжсэн хүн); газрын эзэн (а. газар эзэмшигчид, б. хуучирсан шашны ёсонд уул усны эзэн); газрын эзэн суулгах хуучирсан (хүний өвчин тасрахгүй, мал тогтохгүй бол бөө залж, газрын эзэн лус савдгийг "ирүүлэх" арга үйлдүүлэх); газрын юм хуучирсан (буруу хандсан толгойгүй хатиг); газрын давирхай (газраас нэвчиж гарах давирхайлаг хар тос; зам, гудамж, гишгүүр зэргийг цардахад хэрэглэнэ); газрын оньс (газрын судал); газрын гадарга (газрын гадаад өнгөн байдал); газрын мухар (хол бөглүү; газрын мухарт нутагладаг айл); газрын бордоо (тарих газрыг бордох юм); газрын баялаг (газрын дээр дор орших хэрэгтэй юм бүхэн); газрын алам (газарт гарсан их нүх, ан, цав); газрын царцдас (газрын чулуун бүрхэвч); газрын манан (газар дээр суунагласан явган манан); газар мандал (дэлхий ертөнцийн бүтсэн бүрхэвч, агаар мандал, шим мандал, усан мандал, чулуун мандал мөн цул (хүнд) мандал цөм орно); газрын бөөс (навч идэж амьдардаг жижиг амьтны ерөнхий нэр, ихэнхдээ туршуултай, хойт хөл урт, харайж явдаг амьтан, төрөл зүйл олон); газрын өтгө амьтан (эр шар маахай); газрын барс амьтан (барстай адил боловч бие бага, бидэртэй); газар улаагана ургамал (ой модтой газар ургадаг нэг зүйл олон наст ургамал, жимс улаан, дотроо ястай).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Tsendeekhuu: 2009-08-27 04:46:57
    • Tsendeekhuu: 2015-04-13 00:28:51

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх