1.өөрийн биеийг төрүүлсэн хатагтай, эмэг эжий, мөн нялх багаас нь онцлогоор асарсан сувилсан хүмүүс; төрсөн эх; эмэг эх; нагац эх; эхийн ач; эхийн сүү; эхийн санаа үрийн төлөө, үрийн санаа жаргалын төлөө, эх үрс бүгдээрээ нийлээд, энх тайвныг хамтаар хамгаална (дуу); хөхөлт эх (хөхөө хөхүүлж байсан эх); хадам эх (эр эм хоёрын эрийн эх нь эмд, эмийн эх нь эрд хадам болно.): хойт эх (төрсөн эхийн дараа авсан эцгийн эхнэр); эцэг эхийн хороо (сургуулийн хичээл хүмүүжлийн ажилд туслах зорилгоор сурагчдын эцэг эхээс бүрэлдсэн байгууллага); эхийн алдар одон (олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд олгох одон тэмдэг); эх барих ухаан (хүний жирэмслэх, төрөх, төрсний дараах үед эмнэлгийн тусламж үзүүлэх тухай ухаан); эх барьсан эх (хүүхдийг төрөхөд хүйгий нь салгаж авсан хүн); эх баригч (эх барих ухаанд мэрэгжсэн хүн); эхий нь эцээхгүй, тугалы нь тураахгүй (алив үйл явдалд аль алины нь гомдоохгүй, хохироохгүй гэсэн санаа); 2. шилжсэн төрсөн орон нутаг, улс: эх орон (а. ямар нэгэн үндэстэн, хүн аймгийн соёл боловсрол, аж амьдралын хувиар шүтэн оршиж хүмүүжсэн буюу улиран уламжилж оршин суусан нутаг газар; өсөн төрсөн эх орон; б. аливаа юмны үүсч бий болсон газар нутаг; Зөвлөлт Холбоот Улс бол социалист хувьсгалын эх орон); эх нутаг (эх орон); эх оронч үзэл (эх орон, ард түмэндээ хайртай бөгөөд эх орон, ард түмнийхээ төлөө яахаас ч буцахгүй байх үзэл); этүгэн эх (а. газар; б. өссөн төрсөн нутаг); 3. эм мал; эх малыг өсгөж нэмэгдүүлэх; төллөхөөс нь өмнө эх малыг арчлан тэжээх; 4. алив юмсын үндсэн үүсэл; эх хүү (а. анх хөлсөлсөн зээлдсэн мөнгө, түүний хөлс хүү хоёрыг хавсран нэрлэх нэр; б. бичиг зохиол зураг хөрөг зэргийн юмны анх дууриах үлгэр болгосон зүйл, түүний дууриалган буулгасан хуулсан зүйл хоёрыг хавсран нэрлэх нэр): эх гаргах (а. бичиг зохиол зэргийг анх үүсгэн зохиох тогтоох; б. юмыг ёсчлон үйлдэхийн урьд үлгэр дүрэм төлөвлөх; в. зарим нэгэн үйл явдлыг тэргүүлэн үүсгэх); эх эсгий (эсгий хийхэд анхны зулхайг зулахад түшиг дэвсгэр болгож дэвссэн эсгий, эсгийний эх ч гэнэ); эх бичиг (бичиг зохиолын хамгийн анхны зохиол бичиг); эх хэмжээ (юмыг хэмжихэд үндэс болгосон хэмжихүүн); эх хөрөнгө (а. агсан үржил, арилжаа худалдаа зэргийг хийхэд үүсгэр болгосон мөнгө юм. б. эсгэх, дарах, ээдүүлэх зэрэг юманд үүсгэр болох үндсэн зүйл; таргийн хөрөнгө; дарсны хөрөнгө; эсгэх хөрөнгө.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх