1.эргэн тойрны орчноос дээш өргөгдсөн гарсан өндөрлөг газар; уул нуруу хорш; модтой өндөр уул; Богд уул; Алтай уул; уулын чинээ битэй, туулайн чинээ нүдтэй морь /үлгэр/; уулын чимэг мод, улсын чимэг эрдэмтэн зүйр; уул завсарлах /үүрээр тэнгэр уул ялгаварлан үзэгдэх үе/; уул наадах /уулан дээр хий үзэгдэл үзэхдэх/; уулын таг /уулын аглаг орой/; уулын цайн цэцэг ургамал /иш өндөр богино адилгүй, навч цайны навч адил,цэцэг зүйл бүрийн өнгөтэй, улаан нь эрхэм сайн гэнэ/; уулын шаазгай амьтан /шаазгайтай адил болоод багахан, толгой хар,цагаан сэвхтэй, сүүл урт, сүрэглэн ниснэ, уул шугуйд үлэмж байдаг шувуу/; уулын ногоодой бялзуухай амьтан /хөхөөний хир биетэй, нүдний зовхиос хоолойд хүртэл хоёр зурвас хар чандар бий, толгой хүзүү ногоон, ар хөх, сүүл бараавтархан нэг зүйл бялзуухай/; 2.долоон тооны ёсгт нэр
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх