галиг үсэг харь хэлний үгийг тэмдэглэхэд зориулан 1587 онд Аюуш гүүш гэдэг хүний зохиосон нэг зүйл монгол үсэг, али галийн үсэг ч гэдэг;
авианы галиг (авиаг нарийвчлан тэмдэглэхэд зориулж эрдэм шинжилгээний ажилд хэрэглэдэг нэг зүйл үсэг; галиг үсгийн бичлэг, үсгийн дүрмээс ангид бичнэ; олон улсын галиг; нутгийн аялгууны галиг);
үсгийн галиг (ямар нэг бичгийн үсгийг өөр нэг бичгийн үсгээр хуулан буулгах үсэг; уйгаржин монгол үсгийг латин галигаар буулгах).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх