халах i

1. Халуун болох;ус халав;наранд халах; 2. хэтэрхий халуунд нэрвэгдэх, түлэгдэх;уурганд шударч гар халав;сүүнд халаад тараг үлээх зүйр; 3. шилжсэн баахан согтох;ам халах (үг олшрох,яриа ихдэх);4. шилжсэн нилээд хөдөлж бие дасч таатай болон урамших, зоригших;халж ирэхдээ явдал нь нэмэгдэх морь; 5. шилжсэн ичих, зовох;нүүр халах.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • otgoo: 2009-08-27 02:39:06
    • Б. Билигсайхан: 2015-04-13 00:40:57

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх