гавар ii

онцгой хүчтэй үнэртэй талст тунгалаг бодис; эмнэлэг, техникт хэрэглэнэ;

  • гаврын тос (гаврын модноос авдаг тос; зүрхний ажиллагааг сайжруулахад хэрэглэнэ);

  • гаврын мод у р г а м а л (20-50 метр өндөр, диаметраараа 2.5 метр хүрдэг мөнх ногоон мод, навч нь хатуувтар бөх, цагаавтар цэцэгтэй, үнэр анхилам сайхан. модны бүх хэсэгт гаврын тос бий);

  • гаврын цэцэг (мөн модонд ургадаг цэцэг).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Энэрэл: 2009-08-27 01:57:37
    • П.Оргил: 2015-04-13 00:40:43

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх