1.бэрхшээл, хөнөөл, зүдгүүр;хал хөнөөл, хал дөл, хал зүдгүүр, хал хашрал хорш; хал үзэж хашир таних зүйр;хал үзсэн хүн; хал авах (а. зовлон зүдгүүрээс хаширч бэрхшээх болох; б. бусдад хорсон гоморхож өшөө өвөрлөх); хал авахгүй (зовооход авд гомдохгүй); хал үзэх (зовох зүдрэхийг олонт үзэж өнгөрүүлэх);хал балгүй (гэм хоргүй,түвэг чирэгдэлгүй;хэн хэндээ хал балгүй нь дээр); 2. гэм, зэм, хөнөөл, харш;хатуу ажил хувцасанд халтай; урт хушуу толгойд халтай;чулуутай газар гуталд халтай.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх