аливаа байгаа бүх зүйлийг ерөнхийлөн нэрлэх үг; юм хум хорш; идэх юм (идэх зүйл); унших юм (унших юм бичиг); үзэх юм (үзэх сонирхох эл зүйлс); сайн юм (сайнд тооцогдох зүйлс); муу юм (мууд тооцогдох зүйлс); хайран юм (харамсвал зохих зүйлс); юм угаах (алив зүйлсийг угааж цэвэрлэх); угаах юм (угаавал зохих зүйлс); юмаар юм хийх (эвдэрсэн хэмхэрсэн, муудсан зүйлээр ашигтай зүйлийг хийх); юм олох (a. гээгдсэн хаягдсан зүйлийг олох; б. худалдаа наймаа, ажил хөдөлмөр хийж өөртөө ашигтай зүйлийг олох); миний юм (өөрийн хувьд хамаарагдах эд агуурс); хүний юм (бусдад хамаарагдах эд агуурс зэрэг зүйлс); танай юм (танд хамаарагдсах эд агуурс зэрэг зүйлс); манай юм (манд хамаарагдах эд агуурс зэрэг зүйлс); холын юм (ойр биш орших зүйлс); ойрын юм (хол биш орших зүйлс); хөсрийн юм (хээр байсан зүйлс); хээрийн юм (а. хөсрийн юм; б. чоно); улсын юм (улс нийтийн өмч хөрөнгө зэрэг зүйлс); юм үзсэн хүн (сайн муу олон зүйлийг амьдралдаа үзсэн хүн); юм үзээгүй амьтан (амьдралдаа сайн муу алив зүйлийг үзээгүй хүн); юм мэдэх хүн (алив зүйлсийг сайн мэдэх хүн); юм мэдэхгүй хүн (алив зүйлийг мэдэхгүй хүн); мэдэх юм (алив мэдвэл зохих хийгээд мэдсэн зүйлс); юм болгон (юм бүхэн); муу сайн юм (мууд тооцогдох зүйлс); юмтай хүн (хөрөнгө хогшилтой хүн); юм бодох (а. зүй зохисыг сэтгэн бодолхийлох; б. бусдад гомдон санах); юм санах (бусдад өс хонзон бодож гоморхох); юм хэлэх (үг хэлэх); юм хийх (ажил үйлдвэр хийх); юманд тоохгүй (а. ямар нэгэн юмыг огт үл тоох; б. алив болгоомжлолтой газарт гүжирмэгээр явах); сарын юм, сарны юм, биеийн юм (эмэгтэйчүүдийн сарын тэмдэг); газрын юм (буруу харж гарсан хатиг өвчин);
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх