эрүү (н) i

  1. хүн амьтны толгойн, амнаас дооших хэсэг; эрүү толгой х о р ш.; эрүүний шүд; эрүүний углуурга;эрүү засах, эрүү заах(амьтны эрүүг толгойноос нь салгах); эрүү зуурах (шүд зуурах);
  2. зуухны аман этгээдэд гал үнс зэргийг тосч тавих юм; зуухны эрүү; эрүү гаргуул;
  3. хавхны тархийг тосч тавьсан матигар мод; хавхны эрүү;
  4. х у у ч и р с а н эхнэр хүний дээлний ханцуй дээрх өөр өнгийн юмаар хийсэн оруулга; дээлний эрүү;
  5. өндөрлөг газрын аюухан бууж ирсэн шувтрага болох газар; уулын эрүү; Ханангийн эрүүд намаржина.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Хишгээ.Д: 2009-08-26 20:47:36
    • baynaa: 2015-04-13 00:28:35

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх