дотоод гэдгийн эсрэг утга;
гаднах өнгө үзэгдэл; гадаад хэлбэр; гадаад байдал;
зах хязгаараар оршдог; гадаад далай (дэлхийн бөмбөрцгийн хуурай газруудын гадаад этгээдээр үргэлжлэн тогтсон ус: Номхон дөлгөөн гадаад далай, Энэтхэгийн гадаад далай, Атлантигийн гадаад далай); гадаад хязгаар; гадаад тийш;
өөрийн биш, харь; гадаад улс; гадаад хүн; гадаад эд; гадаадын харьяат; гадаад хэл; гадаад хэлний багш;
харьтай харьцах; гадаад яам; гадаад худалдаа; гадаад харилцаа; гадаад бодлого; гадаадын байдал;
гадна байдаг; гадаад энгэр хормой (дээл хувцасны дотоод энгэрийн дээгүүр давхарлан зөрж байдаг товч торгомж хадсан нэгэн бие).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх