бүр

  1. тутам; жил бүр; гэр бүр; морь бүрийг эмээллэх; унших бүр ойлгогдож байв; явах бүр газар ойртож байв; угаах бүр цэвэр болсоор байв; хүн бүрд өг!;

  2. хамгийн, маш; бүр хол, бүр чанга дуугарга!; бүр сайхан; бүр хатуу; бүр чухал зүйл;бүр түр (энд тэнд, алаг цоог, бүдэг бадаг; бүр түр санаанд орж байв; бүр түр мэднэ);

  3. бүрмөсөн; манайх бүр хотын айл болсон.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж. Лувсандорж: 2009-08-26 17:16:07
    • П.Оргил: 2015-04-13 00:40:08

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх