өргөх

  1. юмыг өндөр болгох; туг өргөх (туг дээш өргөн хийсгэх); тангараг өргөх (тангараг өргөхийн хүндэтгэл; цэргийн тангараг өргөх); толгойгоо өргөх (а. толгойгоо дээш болгох; б. шилжсэн сэргэх, биеэ даах, аливаа дарамт дарлалаас мултран ангижрах); сүүлээ өргөх (а. сүүлээ агсах; б. шилжсэн сагсуурах, онгирох); гар өргөх (а. гарыг дээш болгох; баруун гараа өргөж саналаа өгөв; асуух хүн байвал гараа өргөөрэй; нэг ачааны машина ирэхээр гар өргөв; б. шилжсэн бууж өгөх, дагаж орох, орж өгөх; зогс! гараа өргө! дайсан бүслэгдэж гараа өргөж зэвсгээ хураалгав); 2. өргөмжлөх; сурагчдын дүнг өргөж дүгнэх; өргөн барих айлтгах бичиг хуучирсан (эзэд дээдэст баярын ёсоор айлтгах бичиг); өргөн барих нугалбар хуучирсан (доод түшмэл дээд түшмэлтэй уулзахад өөрийн овог тушаалыг бичиж гурав нугалан барих бичиг); 3. сувилах, асрамжлах; эцэг эхээ сайхан өргөдөг хүн байгаа юм; өвчтөнг өргөж сувилах талаар эмнэлгийн газар их зүйлийг хийх хэрэгтэй.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • ochoo198: 2009-08-26 14:08:52

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх