есөн эрдэнэ (алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин, лавай, зэс, болд, энэ ес);
есөн гараг (Адъяа, Сумьяа, Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир, Раах, Жидүү энэ ес);
есөн гархи (төмөрлөг цагаригт хэлхсэн есөн гархийг тайлах зүүх зэргээр наадах тоглоом);
есөн төрөлхтөн (хамаг төрөлхтөн амьтан);
есөн цагаан х у у ч и р с а н (ихэс дээдэст хүндэтгэн баярын ёсоор бэлэглэх найман цагаан морь,нэг цагаан тэмээ);
есөн урсгал х у у ч и р с а н (бичгийн зүйл, бумбын зүйл, билэг аргын зүйл, цаазын зүйл, нэрийн зүйл, эрхүүдийн зүйл, хөндлөн гулдын зүйл, бага сагын зүйл, тариалангийн зүйл энэ ес);
есөн мөргөл х у у ч и р с а н (гурван үе сөгдөж, сөгдөл дутамд гурвантаа мэхэсхийн мөргөх мөргөл);
есөн орон (а. есөн сүв; б. ш а ш и н сэтгэлийн дүрсгүй есөн орон гэж байдаг);
есөн мэнгэ ш а ш и н (зурхайн ёсны үзлэгийн зүйл);
есөн нүх (гол төлөв есөн настай хүүхдэд энхрийлэн зүүлгэх есөн нүхтэй төмөр).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх