гэрэл

орчин ертөнцийг нүдэнд сэрэгдүүлэх сацраг хүч; нарны гэрэл; цонхны гэрэл; галын гэрэл; гэгээ гэрэл; улаан гэрэл;

  • гэрэл сацрах (гэрэл бадран түгэх);

  • гэрэл тусах (ямар нэгэн юмны гэрэл; туяа юманд хүрэх);

  • цахилгаан гэрэл (цахилгаан хүчээр асах гэрэл);

  • гэрэл борлуулах (цахилгаан гэрлийг худалдах);

  • гэрэл авахуулах (гэрэл үзүүлж үл болох юмыг гэрэлд цохиулах);

  • гэрлийн хугарал (тархаж байгаа гэрэл юмаар нэвтрэн гарахдаа хугаран өөрчлөгдөх үзэгдэл);

  • гэрлийн ойлго (тархаж буй гэрэл юманд тусч тулаад буцаж дээш ойх үзэгдэл);

  • гэрлийн хурд (секундэд 300 мянган километр явах хурд);

  • гэрэл дохио (өнгө өнгийн гэрэл асах, мөн гэрлийг унтрааж асаах зэргээр өгөх дохио);

  • рентген гэрэл (тунгалаг бус зүйлд нэвтрэх чадалтай гэрэл; техник эмнэлэг зэрэг зүйлд хэрэглэнэ);

  • гэрэлд харуулах (рентген гэрэлд биеэ харуулах);

  • гэрэл зураг (а. гэрэлд эмзэг чанар бүхий тусгай хальсанд юмны дүрс хэлбэрийг буулгах зүй: б. мөнхүү аргаар буулган авсан зураг);

  • гэрэл зурагч (гэрэл зураг авдаг мэргэжлийн хүн);

  • гэрэл зургийн газар (гэрэл зураг авах ажил эрхлэх байгууллага);

  • гэрэл чимэглэл (цахилгаан чимэглэл).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • mikarito: 2009-08-26 10:22:29
    • П.Оргил: 2015-04-13 00:28:53

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх