дайрах

1.шүргэх,шүргэн түлхэж унагаах;наад үхрээ хөө!гэр дайрчих нь;хормойгоороо дайран унагажээ; 2.байгалийн үзэгдлийн болж өнгөрөх;үер дайрах;хуй дайрах;нар дайрах; үүл дайрах; 3.тохиолдох,дайралдах;тойрч өнгрдөггүй дайрч өнгөрдөг юм хууч; 4.замд айл хурт орох; манайхаар дайраад явав; биднийг дайраарай!; 5.басамжлах,доромжлох;үгээр дайрах;дайрч давшлах;хүний муу,хүнийг дайрах; 6.дайсан руу эрчимтэй довтлон орох; монгол цэргүүд ура хашгиран дайран оров; саа дайрах (гараг өвчин тусах).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Далай: 2009-08-26 04:35:16
    • ezaya: 2015-04-13 00:39:14

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх