бөгс

  1. хүн амьтны биеийн бэлхүүснээс доошхи хэсэг; хонины махыг цээж бөгсөөр нь салгах
  2. юмны ар, хойт, доод тал; тэрэгний бөгс; бууны бөгс; модны бөгс
  3. цуваа юмны адаг сүүл, хойт тал; жагсаалын бөгс
  4. ш и л ж с э н үйл явдлын төгсгөл, сүүл шувтрага; хэргийн бөгс; бөгсий нь харж байж бол.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-08-26 02:22:25
    • П.Оргил: 2015-04-13 00:38:52

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх