бол гэдэг үйлт нэрийн ирээдүй цагийн хэлбэр; болох байх; болох юм; болох боловч; болох биз; болох болов уу?; болох ёстой; болохы нь үзье; болохтой хэрэг; болохоор барахгүй; болохоос биш яах вэ; болох уу? (зөвшөөрөл гуйх); болох зохих (таарах, таацах, тохирох, зохицох, бололцох, зохисыг үзэж); болох болохгүй (таарах таарахгүй, тохирох, тохирохгүй, нийцэх нийцэхгүй; болох болохгүй хүнийүгэнд бүү ор, болсон идээнээс бүү зайл!; болох болохгүйг бүү мэд); 1.ямар нэг юмны байдал хувирах; улс болох (тусгаар тогтносон улс байгуулах); мөс болох (мөсрөх); боос болох (хээл олох); чулуу болох (чулуурах); хир болох (буртаг тоос сууж хиртэх); хир болох (туйлдан цөхөх); мах болох (туйлдан ядрах); хар болох (а. юмны өнгө харлах; б. лам дүрмээ өөрчлөх); мохоо болох (хурц байдал алдрах); тулам болох (а. шинж орох; мөнгөний махан тулам болох; өрийн тулам болох; б. тулманд чихсэн юм шиг байдал орох; туламболтлоо хавдах) муу болох (муудах); сайн болон (сайндах, сайжрах);эрүүл болох (эрүүлжих); хэнхэг болох (хэтэрхий дурлах);хэвшил болох (дадах занших); үгүй болох (алга болох); алга болох (үзэгдэхгүй олдохгүйд хүрэх); 2.ямар нэгэн юм эзэмших багш болох (багшийн үүрэг хүлээх); архичин болох (архинд орох); эмч болох (эмчийн мэргэшил эзэмших); тогооч болох (тогоочийн мэрэгшил эзэмших); анчин болох (авлах мэрэгшилтэй болох); сайд болох (сайдын тушаал хүлээх); хулгайч болох (хулгай хийх);бөө болох (бөөгийн шүтлэг эрхлэх); 3. ямар нэг юмд нийлэх, хамтрах, холбогдох;гал болох (а. айл гэр болох; б. аяны хүний нэгэн оромжинд гал нэгдэх); гэр бүл болох, айл гэр болох (а. эр эм болох; б. ургийн холбоо сүлбээ бүхий; тэр бол миний ураг болох хүн); эхнэр болох (а. хуучирсан эхнэр үс хувцас хэрэглэх; б. нөхөрт холбох); бараа болох (хань болон дагалдах); хань болох (а. хань бараа болж явах; б. нөхөр хань болох); түшиг болох, тулгуур болох (дэмжлэг үзүүлэх); гол болох (зонхилох, голлох); 4. ямар нэг юманд уршиг нөлөө учруулах; өр болох (өрөнд орох); гарз болох, хохирол болох (ашиг жавшаан алдах); нүгэл болох, хилэнц болох (гэм бурууд хүрэн); тэр болох (тээр дараа учруулах); саад болох (тотгор учруулах); гай болох (гай зэтгэр учруулах); хөө болох (гай болох); гэм болох (гэм учруулах); хал болох (хал учруулах); шорвог болох (шорвогдох); 5. нэмэр тус хүргэх, үзүүлэх; ашиг болох (нэмэр жавшаан хүртэх); зууш болох (а. бусдад элэглэгдэн хэлцэгдэх; б. бусдын эрхшээлд автагдан ашиглагдах); идэш болох (бусдын эрхшээлд орох); нүд болох (нүдний оронд хэрэглэгдэх); гар хөл болох (хамсаа тус хүргэх); хэрэг болох (а. хэрэглэгдэх; б. хэрэг үүдэх); хэл болох (хэл мэдээ залгуулах); 6. цаг улирлын ээлжлэн солилцох; цаг болох (хугацаа тулгамдах); өн болох (цагийн улирал ган зудгүй зохистой байх); зуд болох (цас ихэд орох буюу цасгүйгээр харын хүйтэн болох); удаан болох (удах); халуун болох (халуун ихсэх); харанхуй болох (гэгээ гэрэл тасрах); шөнө болох (харанхуй болох); өглөө болох (өдөр болж эхлэх); зун болох (зуны байдал орох); 7. ямар нэгэн хөл хөгжөөнтэй үйл явдал тохиох; баяр болох (баяр цэнгэл үйлдэх); хөл болох (а. хөөрөн хөгжих; б. хөл хөдөлгөөн ихсэх); ёслол болох (ёслол үйлдэх); сүйд болох (а. сэтгэл ихэд хөгжих; б. сүйрэх, сүйдэх); сүр болох (сүр гаргах); дажин болох (үймэх самуурах); хэрүүл болох (хэрэлдэх); 8. ямар нэг юм хувирах эхлэх; танил болох (танилцах); эр болох (өсч эрийн цээнд хүрэх); хүн болох (а. өсч бойжих; б. хүний зан чанар илрэх; хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа); дургүй болох (дургүй хүрэх); 9. хүчинд автагдах буюу үл тоомсорлох байдлыг илэрхийлэх санаа; идэхчээ болох; хийхчээ болох; бичихчээ болох; унтахчаа болох; явахчаа болох; хийсэн болох (хийж байгаа байдал үзүүлэх); идсэн болох (идэж байгаа байдал үзүүлэх); үзсэн болох (үзэж байгаа байдал үзүүлэх); 10. өөртөө ямар нэг юм эзлэх, эзэмших; талтай болох (танилтай болох); нүүртэй болох (дотночлон дэмжигчидтэй болох); их зантай болох (их зан үзүүлэх, их зан гаргах); хоолтой болох (хоолоо олж идэх чадвар олох); дуртай болох (дур орох); сэтгэлтэй болох (янаг хайртай болох); өвчтэй болох (өвдөх); 11. бусдын эрхшээлд автагдах; боол болох; зарц болох; хамжлага болох; 12. ямар нэг юм боловсрох; жимс болох; цай болох; цэцэгт болох; өвчинд болох; хоол болох (а. хоол боловсрох; б. сайн шингэх; өнөөдрийн идсэн мах над хоол болжээ; в. бусдын зууш болох); 13. нэг юмнаас нөгөө юм үүдэх; дайсан болох; капитализмын дээд шат болох империализм; садан болох нэг хүн; өвөг болох дээд үе; Туулын голын эх болох газар; 14. ямар нэг юм хүсэн ихэд санаашрах, мөрөөдөх; санаат болох; өвчин болох: хүслэн болох; 15. олон юмны дотроос оройлон ялгарах; сор болох; сод болох; магнай нь болох; аврага болох; туг болох; 16. ямар нэгэн үйл явдлын сэжиг сэдэв цухалзах; жиг болох; энэ хоёр нэг учир болжээ; 17. ямаг нэг шалтгаанаас санаа сэтгэл алгасах; яриандаа болох; ярьсандаа болох; уурласандаа болох; ичсэндээ болох; 18. ямар нэг үйл явдал ирэх, эхлэх, зовох болох; мэдэх болох; хийх болох; үзэх болох; унших болох; 19. болохуйц, болмоор; санаж болох; уншиж болох; бичиж болох; cурч болох; идэж болох; хэлж болох
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх