хавх

орсон амьтны хөлий нь хавчиж, явж чадахгүй болгох агнуурын хэрэгсэл; тарваганы хавх; оготны хавх; хавх тавих (хавх зүүх); хавх зүүх (ан амьтныг барихаар хавх бэлдэж тавих); хавхны гар (хавхны нурууг хамхих төмөр); хавхны илбээс, хавхны улавч (хавх зүүхэд доор нь тавих дэвсгэр); хавхны нуруу, хавхны хуц, хавхны цамхаг (хавхны хавчих хоёр төмөр); хавхны тэвх (хавхны нурууг хөших мод); хавхны таваг, хавхны ул (хавхны доодох цагириг төмөр); хавхны чирүүл (хавханд чирэх юм).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Бат-Эрдэнэ: 2009-08-25 14:31:56

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх