янз

(АН) 1. овор дүр, хэв хэлбэр, байдал төлөв; янз байдал, янз хэлбэр, янз маяг, янз үзэмж* хорш; янз бүрийн; олон янзын;ямар янзаар хийх юм бэ? 2. юмыг гадаад талд гоёл чимэглэл болгож хийсэн зүйл,янз чимэг, янз гоёл** хорш; байшингийн янз; янз сайтай; янз оруулах(юмыг янз сайтай, аятай үзэмжтэй болгож янзлах);3. хүний зан, төрх; янзын зах гаргах; янз гаргах(а. бусдад муу зан ааш гаргах; б. юманд уг байдлаас дээрдүүлж үзэмж оруулах); янзыг нь үзэх(бусдын санаа байдлыг мэдэхээр хөндөж турших); 4. хэвийн байдал; өвчний байдал ч янзандаа л байна; хуучин янзаараа л ажил хийж байна; 5. хачин сонин; би нэг янзын юм үзлээ; янз янзын юм сонсогдох л юм;янзын амьтан.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • chups: 2009-08-25 12:40:58
    • С.Мөнхбаяр: 2015-04-13 00:38:35

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх