богино

  1. уртын эсрэг утга, охор, уртгүй; богино оосор; богино унь; богино хавирга (өрчүүний дээд этгээдийн охор хавирга); богино долгион (10-150 метр радио долгион);
  2. өндөр биш намхан; богино нуруутай;
  3. удаан биш; богино хугацаа; богино өвөл;
  4. ш и л ж с э н гүн гүнзгий биш; богино санаа;
  5. их биш хэмжээний, багашиг; богино яриа; богино жүжиг;

гар богино (ядуу дутуу; гар богино, ганзага татуу).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-08-25 11:51:44
    • П.Оргил: 2015-04-13 00:28:29

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх