буу i

гол төмөртэй галт зэвсэг; ангийн буу; танк эсэргүүцэх буу; хоосон буунаас хорин хүн айх х у у ч. буу буудах;

ᠦᠪᠦᠷ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠫᠤᠤ(пуу) ᠭᠡᠳᠡᠭ᠃

  • буу зэвсэг; буу шуу; буу цоор х о р ш.; бууны гол төмөр; бууны гэр; бууны сум;
  • бууны ам (гол төмрийн ам);

  • бууны бөгс (замгийн хойд тал);

  • бууны замаг (гал авалцуулах хэсэг);

  • бууны овоо (харааг тохируулах овгор);

  • бууны хараа (сумны тусгал тохируулагч);

  • бууны хүхээ (сум хийх хэсэг);

  • бууны сүмбэ (гол төмөр цэвэрлэх хэрэгсэл);

  • бууны бянт (гол төмрийн доторхи зураас);

  • буу тавих (хий буудах);

  • их буу, үхэр буу (урт гол төмөртэй, том сумтай, алст тусч чадах галт зэвсэг);

  • цахиур буу (цахиураар гал авалцах буу);

  • гар буу (авсаар жижиг бууь ойрхон буудахад хэрэглэнэ);

  • хоёр амтай буу (хоёр гол төмөртэй буу);

  • буу загас (халим)

gun

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Баясаа: 2009-08-25 10:04:04
    • tala: 2018-12-30 00:35:13

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх