шавга

  1. модон савны завсартсан газрыг бөглөх мод: шавга савх хорш;
  2. шодоход хэрэглэх савх мод;

шавга татах (а. шавга модонд нэрсийг бичиж, холиод татаж сугалан авах; б. шодох, сугалах);

шавга орхих (юмны ээлж хувиар хэнд ногдохыг шавга модонд бичиж татан сугалж ногдуулах);

шавга гүйлгэх (ээлжилж гүйцэтгэх үүрэг бүхий хүмүүс, ээлж ногдсон хүндээ шавга модыг гардуулан өгөх).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • ariun: 2009-08-20 02:24:34
    • Х.Буд: 2015-04-13 00:30:41

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх