хүн амьтны цогц эрхтэн, махбод; бүх бие; хөвчин бие; биеэ угаах; биеэ хайрлахгүй;
☆
- бие хөнгөжих (нярайлах);
- бие хөнгөрөх (тамир тэнхээ сайжрах);
- бие жирэмсэн (хүүхэд олсон);
- бие муу (а. өвчтэй болох; б. бие давхар болох);
- бие зүдрэх (ядрах);
- бие нялхрах (тамир сулрах);
- бие өвчлөх (өвдөх);
- бие сайн (өвчингүй эрүүл);
- бие сул (тамир буурай, дорой биетэй);
- бие тэгш (тохиромжтой);
- бие хүнд (а. тамир муудаж сулрах, б.жирэмсэн);
- бие чанга (Тамир тэнхээ сайтай);
- бие эцэслэх (нас барах, үхэх);
- биед хүрэх (насанд хүрэх);
- бие зайлах (буруулах);
- бие боловсрох (а. насанд хүрч бие, эрхтэн төгс боловсрох; б.цэцэг өвчнөөр өвдөж өнгөрөх);
- бие шалтгаантай (жирэмсэн);
- бие лагшин (биеийн хүндэтгэл);
- бие засах (өтгөн шингэн мөр үзэхийг зайлуулан хэлсэн үг);
- бие засах газар (өтгөн шингэн мөр үзэх газар);
- миний бие (би); бие бие руугаа чихэх; бие биедээ захидал бичив; биеэр очиж уулзав;
- биеэ авч явах (бие зөв сайн, цэвэр боловсон авч явах);
- биедээ гомдох (өөртөө гомдох);
- биедээ найдах (өөртөө найдах);
- биеэ даах (ямар нэг зүйлээр өөртөө ойртуулах);
- биедээ татах (ямар нэг зүйлээр өөрөө ойртуулах);
- биеэ тоох (өөрийгөө ихэд бодох);
- голын баруун бие (голын баруун талд);
- уулын ар бие (уулын ар этгээд);
- бие цогц (бүтсэн байдал);
- бие мөнгө (бодит мөнгө);
- биетэй тусламж (үзэгдэхүйц тусламж);
- бие бялдар (хэв төрх);
- бие давхар (жирэмсэн);
- бие махбод (биеийн цогц);
- биеийн тамир (бие махбодийг сайжруулахын тулд төрөл бүрийн дасгал хийх);
- биеийн тамирч (биеийн тамирыг эрхлэн хийх хүн);
- биеийн амрыг харах (үйл ажлын амар хялбарыг эрэх);
- биеийн байцаал (амьдралын үйл ажиллагааг бичсэн зүйл);
- биеийн хүчин үнэлэх (улс нийгмийн хэрэгт биеэр оролцон ажиллах);
- биеийн хөдөлмөр (биеэр оролцон ажиллах);
- биеийн хөдөлмөр (биеэр гүйцэтгэх хөдөлмөр);
- их бие (аливаа юмны гол болсон хэсэг; бууны их бие; гэрийн их бие);
- биений юм (эмэгтэйчүүдийн сарын тэмдэг);
- бие хамгаалах (биеэ арчлах);
- бие хамгаалагч (бусдын биеийг хамгаалагч);
- гон бие (цорын ганц);
- бие бүтцийн зүй (бие махбодийн байгуулал бүтцийн тухай ухаан, (анатоми);
- биеийн гурван нүгэл ш а ш и н (амьтан алах, хулгай хийх, буруу хурьцал).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх