алга i

  1. гарын царвууны дотоод хавтгай тал. гарын алга; алга таших; алга дарам (өргөнөөр нэгэн алгын хир); алгын чинээ (тун бяцхан); алга тосох (гарын алгыг өөд харуулах); алга зуузайгаа таших (алга таших); алга хавсрах (хоёр алгыг нийлүүлэх;, алга хамтатгах (алга хавсрах);
  2. нэгэн гарын хуруу алга хоёрыг хонхойлгосныг дүүргэх хэмжээний нэр. алга дүүрэн будаа.
  3. чөдрийн чагтны угийн хөл ороох хавтгай хэсэг; чөдрийн алга.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Мөнхбаатар: 2009-08-20 02:21:24
    • П.Оргил: 2015-04-13 00:30:41

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх