агаар

  1. хийн мандалыг бүрэлдүүлдэг азот, хүчил төрөгч зэрэг хий; амьтан ургамал агааргүй амьдарч үл чадна; цэвэр агаарт явах; ус агаар мэт чухал (их чухал);

  • агаар эмнэлэг (нарны гэрэл илч дулаан агаараар эмчлэх эмнэлэг);
  • агаарын зам (нисэх онгоцоор зорчих зам);
  • агаарын мэдээ (агаарын цахилгаан мэдээ, утасгүй цахилгаан мэдээ);
  • агаарын цэрэг (нисэх хүчний цэрэг);
  • агаарын байлдаан (агаарт байлдах байлдаан);
  • агаарын тээвэр (нисэх онгоцоор тээх тээвэр);
  • агаарын шуудан (онгоцоор илгээх шуудан);

  1. аливаа дүрст бодис үүдэх оршихуйд үл торох тулах зай, огторгуй; хоосон агаар (огторгуйн хоосон); хий агаар (агаар огторгуй);
  2. аливаа орон багтаамж; номын агаар (шажин ном дэлгэрэн түгэх орон);
  3. уг чанар мөн чанар, эх үүсгэл, гүн, сэтгэлийн агаар (сэтгэлийн уг, сэтгэлийн гүн); Хол ойроос хулгай хийх хүн хийгээд Хотыг эргэн гэтэх чоно хоёрын Ахуй бие дүр ангид боловч Авах идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй. (Цогт тайжийн чулууны бичгээс);
  4. дэлхийн хийн мандлыг бүрэлдүүлэх нарийн бүтэцтэй бодис;

  • агаарын хугарал (дэлхийн агаар мандал дахь гэрлийн хугарлаас нөлөөлж тэнгэрийн бодис үймрэн харагдах байдал);
  • агаарын хуурай багана (гаднах даралтад шахагдан нягцуурч агшин зуур дулаан үл нэвчих чанар олсон хуурай хий);
  • агаарын тундас (бороо, цас, мөндөр);
  • агаарын хийн даралт (агаар мандлын даралт);
  • агаарын хийн урсгал (халуун хүйтний шалтгаанаар агаарын даралт газар бүр нягт сийрэг харилцан адилгүйн улмаас нягт газраас сийрэг тийш хийн урсах үзэгдэл буюу салхи гарах);
  • агаарын үнэмлэхүй чийг (нэг шоо дөрвөлжин метр агаарт оршиж буй усны уурыг граммаар хэмжсэн тоо чанар);
  • агаарын харьцахуй чийг (агаарт хурах чийгийн байдлыг халуун хүйтний нөхцөлд хамааруулан хэмжих чанар);
  • агаарын давхрага (газрын дээрх шим мандал. давхраг мандал, цэнэгт мандал гэж хуваах агаар мандалын давхрага);
  • агаар мандал, агаар бүрхүүл (дэхлийн гадаргууг бүрхэж, буй агаар хийн бүрхүүл);
  • агаарын сонсгол зүй (түгээмэл агаар мандалд дуу авиа түгэн тархахуйг судлах зүй);
  • агаарын хараа зүй (агаарт гэрэл сарних, шингэх, хугарах, ойх, цацрах тэргүүтэн агаар мандлын үзэгдлийг судлах зүй);
  • агаар мандлын цахилгаанлиг (агаар мандалд гарах элдэв цахилгаан үзэгдлийн цогц);
  • агаарын даралтын хэмжүүр (нэг хавтгай дөрвөлжин см. талбайд 1,033 кг. жингээ дарахуйтай тэнцэх хийн бодисын даралтыг хэмжих нэгж);

агаараас (а. нотод баримталсан санааны үүднээс хийх үйл; эцэг эх нь үр хүүхдээ сайн болгох санааны агаараас элдвээр сургамжлана; б. огторгуйн уудмаас хэмээх утга; огторгуйн агаараас үүл ургаж хур бууна).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-08-20 01:49:40
    • П.Оргил: 2015-04-13 00:30:33

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх