цахилгаан i

  1. эрчим хүчний нэгэн зүйл, гэрэл гаргах, машина хөдөлгөх зэрэгт ашиглана: цахилгаан гэрэл (цахилгаан токийн хүчээр асах дэн); сөрөх цахилгаан (хасах цэнэгтэй цахилгаан);эерэх цахилгаан (нэмэх цэнэгтэй цахилгаан); цахилгаан гагнуур (төмрийн зүйлийг цахилгаан токийн хүчээр гагнах гагнуур); цахилгаан дамжлага (цахилгаан эрчим хүчийг утсаар дамжуулан хэрэгцээтэй газар хүргэх ажиллагаа); цахилгаан задлал (уусмалд цахилгаан ток гүйлгэж тухайн бодисыг задлах задлал); цахилгаан соронзон (токийн гүйдэлээр соронзонгийн чанар буй болгох хэрэгсэл); цахилгаан тэрэг (цахилгааны хүчээр явах тэрэг); цахилгаан хөрөө(цахилгааны хүчээр хөдөлж явах тэрэг); цахилгаан хөрөө (цахилгааны хүчээр хөдөлж юм хөрөөдөх хөрөө); цахилгаан хоовон (цахилгааны хүчээр юм халаах хэрэгсэл);цахилгаан хөдөлгүүр (цахилгаан эрчим хүчийг механик хүч болгон хувиргах машина); цахилгааны хүч (цахилгаан токийн эрчим хүчин); цахилгаан эмнэлэг(цахилгаанаар эмчлэх эмнэлэг);цахилгаан зуух(цахилгаан токийн хүчээр дулаан гаргаж халаах зуух); цахилгаан индүү (цахилгааны хүчээр халах индүү); цахилгаан данх (цахилгааны хүчээр халж цай зэргийг буцалгах данх); цахилгаан утас (цахилгаан токийг дамжуулах утас); цахилгаан чимэглэл (цахилгаан гэрлээр чимэх чимэглэл); цахилгаан хонх(цахилгаан соронзонгийн хүчээр дуугарах хонх); цахилгаан станц(цахилгаан эрчим хүчийг гаргах үйлдвэрийн газар);цахилгаан ток(дамжуулагчаар гүйж буй цахилгаан цэнэг);цахилгаан мэдээ(а. телеграфаар дамжуулан илгээх мэдээ; б. мөн тийм мэдээ бүхий хуудас);

  2. үүлний давхрагад гялсхийн үзэгдэх гэрэл; цахилгаан улсхийх(үүл үзэгдэхгүй, алс хол газар цахилгааны гэрэл үзэгдэх); цахилгаан гялсхийх (цахилгааны гэрэл улсхийх); цахилгаан жирвийх (цахилгааны гэрэл гэнт үзэгдэх);цахилгаан жалбалзах(цахилгаан сэггүй цахилах); цахилгаан цахих(цахилгаан гялсхийх); * цахилгаан товч (чимхүүр бариулаас барьж гүйлгэн хааж товчлох нэг зүйл төмөр товч, цамц, савны ам зэргийг хаахад хэрэглэнэ).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Хишгээ.Д: 2009-08-24 16:29:11

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх