залгах

  1. хоёр юмыг нийлүүлэх, холбож нэгтгэх бас хоёр юмны зах уулзвар нийлэх; дээс залгах; уурга залгах; утас залгах; зах залгах залгах; щирээнд хөл залгах; байщин залгаж барих; хил хязгаар залгах; нутаг залгах;
  2. нэг юмны дараа нөгөө юм үргэлжлэх; өвлийн дараа хавар залгах; хадлангийн ажил дуусмагц хээлтүүлгийн ажил залгах;
  3. тасалдсан дутагдсан хэрэглэгдэхүүн зүйлийг нөхөн гүйцэлдүүлэх; өл хоол залгах; унаа залгах; шатахуун залгах; түлээ залгах;
  4. завсарласан зогссон юм дахин үргэлжлэх; залгаж бичих; залгаж хуралдах; залгаж хэлэх;
  5. ор суурь эзлэх; зэрэг хэргэм залгах; удмын хойчийг залгах.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Нямбаа: 2009-08-24 11:27:59

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх