хавтас

  1. ном дэвтэр, бичиг зэрэг юмны гадуур хавчаарлан бэхлэх зүйл; бичгийн хавтас; хатуу хавтастай ном; хэргийн хавтас (аливаа албан хэргийг агуулах гадуур хавчаар); хавтаст хэрэг (а. хавтастай албан хэрэг; б. хэрэгтэн этгээдийн хийсэн ялт хэргийн бүрдэл, баримт тэргүүтэнг эмхэтгэсэн албан хэрэг);
  2. эмээлийн модны доод талын хоёр хавтгай; эмээлийн хавтас;
  3. самбар хаалганы нэг тал хавтгай; хаалганы хавтас;
  4. яст мэлхийн биений гадуур бүрхсэн ясархаг хуяг; мэлхийн хавтас.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Бат-Эрдэнэ: 2009-08-24 11:26:20

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх