оруулах

орохын үйлдэхийн хэв; ороход хүрүүлэх; түлхэж оруулах; цохиж оруулах; татаж оруулах; санал оруулах (санал гаргах); өргөдөл оруулах (өргөдөл бичиж өргөх); өөрчлөлт оруулах (өөрчлөлт хийх); бүрэлдэхүүнд оруулах (бүрэлдэхүүнд багтаах); талдаа оруулах (талдаа хамааруулах); хараанд оруулах (а. хяналтанд авах; б.буудах юмыг бууны хараанд голлуулах); эрхэнд оруулах (эрхшээлдээ авах); гайд оруулах (гай зовлон болгох); төөрөгдөлд оруулах (төөрүүлэх, мунхруулах);

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • С.Ариунтуяа: 2009-08-20 00:34:09
    • baynaa: 2015-04-13 00:30:24

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх