балар

  1. аливаа юмны тодорхойгүй, бүдэг; ** балар будлиан** (хэрэг явдлын учир нь үл мэдэгдэх); балар харанхуй (хав харанхуй);
  2. шигүү битүү; балар ой; балар шугуй;
  3. эрт урьдын; балар эрт (судар түүхэнд тэмдэглэгдээгүй маш эртний үе; балар эртний үеийн амьтан адгуус);
  4. ш и л ж с э н бүдүүлэг, учир утга нь мэдэгдэхгүй.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-08-24 06:37:58

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх