аврага

  1. бөхийн дээд зэргийн цол, улсын наадамд түрүүлсэн арслан цолтой бөхөд олгоно; дархан аврага (гурван удаа түрүүлсэн аврага);
  2. аймаг, хот, улсын биеийн тамирын зэрэг тусгай тэмцээнд түрүүлэгч хүн буюу нийгэмлэг, баг; цанын аврага;
  3. бие том хүч чадалт хүн амьтан; аврага хүн (том биет хүн); аврага загас (далайн махчин том загас); аврага могой (халуун орны хоргүй махчин том могой); аврага нохой (том биет нохой);
  4. аливаа асар том хэмжээ цараат юм; аврага хөрөө (том хөрөө); аврага од (их гэрэл гийгүүлэх од); аврага сар (Санчир гаргийг тойрсон есөн гаргийн хамгийн том од).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-08-20 00:02:14
    • П.Оргил: 2015-04-13 00:30:20

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх