үхэх

  1. амьтны амь тасрах, амигүй болох; үхэх хатах, үхэх төрөх, үхэх сэхэх хорш; үхсэн буурын толгойгоос амьд ат айх зүйр; шидийг олоод нисэхийг шахав, шидмэсээр боолгоод үхэхийг шахав оньсого; үхэхдээ үхэр буугаа тавих (сөнөх, мөхөх, балрах үедээ хамгийн эцгийн аргыг хэрэглэх); үхэх сэхэхээ үзэх (дийлэх, дийлэгдэхээ үзэх); үхэн алдах, үхэх алдах, үхэх шахах (сандарч үхэхэд шахамдах); үхэн зүтгэх, үхэн тэмцэх, үхэн байлдах (ихэд чармайн зүтгэх);
  2. ургамал ус чийгээр тасарч ургахгүй хатах; үхсэн мод; цэцэг үхэх; үхсэн газар (а. ургамал ургахгүй болсон газар; б. ус чийггүй газар).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Л.Санчирмаа: 2009-08-24 01:00:49

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх