арав, арван

  1. тооны нэр; ес дээр нэгийг нэмэхэд арав болно; хүний хоёр гарын хуруу нийлж арав болно; арав арваар; арван арав зуу; арван хоног; нэгдүгээр сарын арван;

арван зүг (дөрвөн зүг, дөрвөн зовхис, дээд доод эдгээр арван зүг);

аравны дарга (арваар хувиарлаж зохион байгуулсан өрх буюу хүний ахлагч);

аймхай хүн арав үхнэ зүйр (олонтаа);

арван сараа гүйцээсэн аавын хүү (зориг самбаа тэнцүү);

арван хуруу тэгшгүй (юм болгон тэгш тэнцээргүй);

арван хуруу шигээ мэддэг (маш нарийн сайн мэддэг);

арван жилийн сургууль (арван жил суралцах сургууль);

арван хоёр эрхтэн, арван хоёр жил (Азид эрт цагаас эхлэн он, сар,өдөр, цагийг тоолохдоо хулгана, үхэр, барс, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай ийм арван хоёр амьтны нэрээр нэрлэж хэрэглэсээр иржээ; өдөр шөнийн 24 цагийг арван хоёр жилээр тоолох нь; шөнийн 11 цагаас 1 цаг хүртэл хулгана цаг, 1-ээс 3 хүртэл үхэр цаг гэх мэт болно; үүнд шөнө дунд хулгана цаг, өдөр дунд морин цаг байна);

арав гаруй (арваас илүү, хориос доош);

арав хир, арав орчим, арав шахам (арав арай хүрэхгүй);

арван хэдэн (сарын аравнаас хойших, хориноос урагшхи өдөр хоног);

арав тав, тав арав (чамлах санаа, арав таван малаа өсгөж; тав арав хоног өнгөрөөж);

арван хар нүгэл шажин. (биеэр үйлдэх; алах, хулгай хийх, буруу хурьцал үйлдэх, дэмий чалчих хэрүүл хийх, сэтгэлээр үйлдэх: илүү үзэх, хорлох хөнөөхийг бодох, буруу үзэл);

арван цагаан буян (арван харын эсрэг арав);

арван найман там (халуун найм, хүйтэн найм, орчин хоёр).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Д. Анхзаяа: 2009-08-23 16:08:42
    • П.Оргил: 2015-04-13 00:27:49

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх