хавирга

(Н)

  1. сээрнээс өвчүү хоёрын хоорондох тахир нарийн яснууд; хариутай бол бариутай, хавиргатай бол сүвэргэтэй з ү й р; хавиргаар хатгах (сүвээ, цээжний хажуугаар хатгаж өвдөх); хавирга хадах (хавирганы толгойг сээрнээс нь салгах); хавирганы бураа, хавирганы толгой (хавирганы сээртэй залгах бондгор үзүүр);
  2. ш и л ж с э н хажуу тал; уулын хавирга (уулын хажуугын хэлбэрүү газар); тоосгыг хавиргаар нь өрөх (тоосгыг хажуугаар нь өрөх); хавирга нуруу (байшин барилгын ноён нурууны хажуугын нуруу); хавирган сар (шинийн сар).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Бат-Эрдэнэ: 2009-08-23 15:09:56

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх