хавар

сарны зурхайн ёсны нэг, хоёр, гуравдугаар гурван сар; нарны зурхайн хоёрдугаар сарын дундчаас тавдугаар сарын дунд хүртлэх үе, өвлийн дараа ирэх улирал; хавар цаг; хавар хатуу, намар баян; хаврын тэнгэр шиг (олон ааштай); хаврын улирал (хаврын гурван сар); хаврын уур орох (сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, нарны зурхайн хоёрдугаар сарын эхний арав хоногт тохиолдоно); хаврын хагас дунд (сарны зурхайн хорин дөрвөн улирлын нэг, хаврын өдөр шөнө тэнцэх хугацаа, нарны зурхайн ёсны гуравдугаар сарын хорины орчим тохиолдоно); хаврын тарилга (хаврын тариа тарих ажил); хаврын цэцэг ургамал (модны навч, иш жүрүртэй адил, өнгө цагаан, зургаан хэлтэстэй, тоорцог шар, үнэр маш сайхан, навчыг хатааж шатаана).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Бат-Эрдэнэ: 2009-08-23 14:36:34

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх