тариа тарихад газар хагалах, хөдөө аж ахуйн зэвсэг; морь, гал, трактор зэргээр чирүүлэн хэрэглэнэ; гар анжис; морин анжис; тракторын анжис; хуучин анжисны бариул (анжисны уланд дээш хандуулан хадаж, газар хагалагч хүний барьж явах иш); анжисны бөх (анжисны уланд хадаж, хушууны дээгүүр давуулан дөр торгох (бөгтөр) хэрэглэл); анжисны дөр (анжисны дөр дөрвөлж хоёрын хооронд холбох оосор); анжисны дөрвөлж (анжисны дөрд уяж, хөллөх оосрыг торгох хөндлөн мод); анжисны дөш, анжисны шонтуу (анжисаар газар хагакахад урьдах хагалсан ормыг дагаж явахаар тохируулсан бөхийн өмнөх үзүүрт хийсөн мод); анжисны сээр, анжисны сум (анжисныулнаас дээш бөхөд холбож хадсан мод); анжисны толь (анжисны хушууны онгийн дээд талд хийж хагалсан шороог унаган дарах төмөр буюу мод); анжисны ул (анжисны хошууны онгид углах иш мод); анжисны хөлөлбөр (анжисны мал хөллөхөд хэрэглэх тоног); анжисны чих (анжисны бөхийн өмнөх үзүүрт хийсэн дөр торгох чагт); анжисны хошуу (анжсанд үнхүүлж хийсэн газар урвуулах төмөр); анжисны хошуу зурхай (Мэлхийн ордын нэгэн одны нэр)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх