бороо i

агаарын тундсын нэг зүйл болох усан дуслууд; үүл гарч бороо оров;

  • бороо арилах (бороо зогсох);
  • бороо намжих (бороо бага болох);
  • бороо зөөлрөх (бороо ширүүнгүй болох);
  • бороо цайрах (бороо орон ирж үзэгдэх);
  • бороо сэг болох (бороо түр зогсох);
  • бороо шимтэх (бороо орж өн болох).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • С.Б.Боорий: 2009-08-23 13:08:04
    • П.Оргил: 2015-04-13 00:35:04

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх