арга

  1. сүвэгчнлсэн ухаан, юмыг хийх бүтээхэд олсон барил; цаас хийх арга; эм бэлтгэх арга; арга хэрэглэх; арга сүвэгчлэх (арга эрэх); аргы нь олох (нэг тийш нь болгох);
  2. бусад үгтэй холбон хэрэглэх кь: арга билэг (зарим эсрэгцэлдсэн хос юм: нарыг арга, сарыг билэг; халууныг арга, хүйтнийг билэг; эрийг арга, эмийг билэг гэх мэт); арга бодлого хорш.; арга барах, аргаа барах, арга бараг- дах (а. хэцүү байдалд орох; б. уйтгарлах; в. итгэл түшиггүйдэж гуних гансрах, мухардах); арга заль (а. хэрэг явдалд онц тохиромжтой ухаан гаргаж гүйцэтгэх чадвар; б. хуурах, мэхлэх ов жив); арга мэх (урхнаар мэхлэх арга); арга саам хийх (үйл явдалд хойргошин өөр зүйлээр шалталхийж удаашруулах, өнгөрүүлэх); арга хэмжээ (ямар нэг зүйлийг биелүүлэхийн тул хийх үйл ажил; арга хэмжээ авах; тариаг цаг тухайд нь хураахын тул бүхий л арга хэмжээ авах хэрэгтэй); арга чарга хорш.: арга явууллага (арга ажиллагаа); мэргэн арга; сайн арга; муу арга, буруу арга * арга буюу (аргагүй; оройтсон учир арга буюу буцаж ирэв); арга эгшиг (хөгжмийи хөгийн дэс даралдааг; бүтэн хөг, бүтэн хөг,хагас хөг, бүтэн хөг, бүтэн хөг, бүтэн хөг, хагас хөг гэж өгсөөсөн журмаар тодорхойлох зохирол эрэмбийн байгуулал, дэвсгэр хөгийн нэр; До-арга эгшгийн зохирол эрэмбэ); аргын улирал (нарны эргэлт явдлыг баримталж, цаг улирлыг тоолох зурхай ёсон; Европын он тоолол нь нарны явдлыг гол болгох тул аргын улирал гэнэ); арга судлал (шинжлэх ухааны арга буюу шинжлэн судлах аргын тухай сургаал); арга зүй (а.ямар нэг зүйлийг хэрхэн хийх арга; аялгуу судлах арга зүй; б. юмны ая эвийг сүвэгчлэн олох)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Энгхэбату: 2009-08-23 11:51:41
    • Гэндэнгомбо: 2015-04-13 00:28:02

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх