анх, анхан

тугтам, хамгийн түрүүн, эн тэргүүн; анх удаа болж байгаа хэрэг; анхны санасан санаа; анхандаа ийм байгаагүй юм; анх намайг суралцаж байхад; анхан шатны сургууль;

  • анх сийвэн (ургамал, амьтны бие махбодын эсийн үндсэн эд, протплазм);

  • анхан од з у р х а й (тэнгэрийн олон оддыг тэдний гэрэл хэмжээгээр хорин анги болгож хуваасны түрүүчийн зургаан анги дахь оддын нэр, энгийн нүдэнд харагдана; үүний нэгдүгээр ангийн оддыг цөм анхан од гэх бөгөөд бүгд хорь болно);

  • анхны тэнгэр (бярманы шашинтны хамгийн их тэнгэр Бишниугийн нэр);

  • анхны мэдэгдхүүн (юуны урьд мэдвэл зохих зүйл; зоо-мал эмнэлгийн анхны мэдэгдхүүн);

  • анхны шувуу а м ь т а н (эртний сөнөсөн шувуу, яс үлдэгдэл газар доороос олддог; бие тагтаагийн хиртэй сүүл нь хорин үе ястай, өд нь сахлаг, амандаа шүдтэй, жигүүртээ гурван салбар хумстай бий);

  • анхнаас (эхнээс, угаас; анхнаасаа сайн хичээх хэрэгтэй байсан юм).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • nerbat: 2014-12-04 16:59:20

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх