оюун, бодлого; ухаан ихтэй (мэргэн сэцэн, бодлого сайтай); ухаан гаргах (мэргэн санаа гаргах); ухаан сум (юмыг үлгэрлэх, жиших зэргээр зөв зүйг бодолхийлж олох бодлого); 2. мэдрэл; ухаан мэдрэл, ухаан сэхээ хорш; ухаан алдах (а. муужран унах; б. тэсвэрлэж ядах, байж ядах; в. ихэд айх); ухаан орох (а. муужран дахиад сэргэх; б. хүүхэд багачуудын учир мэдэх болох; в. мэдэхгүй юмыг бодолхийлж олох); ухаан гарах (ихэд айх); ухаан балардах (элий балай болох); ухаан жолоогүй (оюун бодлын хир хэмжээ алдрах; хүүдээ ухаан жолоогүй хайртай байв; ухаан жолоогүй хурдан давхих); ухаан муудах (а. тэнэг мангуу, уймраа болох; б. мэдрэл муудах); ухаан заах (а. арга сүвэгчлэх; б. оюун бодлоор давуу болохоо үзүүлэх;); нарийн ухаан (мэргэн арга); хар ухаан, бүдүүн ухаан (туршлага, ердий бодол); ухаан гаргах, ухаан зарах (а. оюун бодлоо дайчлах; б.нарийн арга олох, в. заль мэх гаргах) 3. судлал, сургаал, шинжлэл, онол; шинжлэх ухаан (байгаль, нийгэм, сэтгэхгүйн хөгжлийн зүй тогтоолыг судлах сургаалуудын тогтолцоо мөн тийм сургаалуудыг тус тусад нь нэрлэх нэр); гүн ухаан (байгаль, нийгэм, сэтгэхүйн хөгжлийн ерөнхий хуулиудыг судлах сургаал); сурган хүмүүжүүлэх ухаан (сургаж хүмүүжүүлэх тухай онол; сургах хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтэн); анагаах ухаан (аливаа өвчин, тэдгээрийг эмчлэх мөн урьдчилан сэргийлэх тухай сургаалын цогц); химийн ухаан, хувилахуйн ухаан (материйн дотоод бүтэц, дотоод байгууллыг судлах мөн бодисын хувирах, өөрчлөгдөх, задрах, чанарын хувьслаа шинэ бодис үүсэн бий болох зүйл тогтоолыг судлах сургаал бөгөөд байгалийн шинжлэх ухааны үндсэн зүйлүүдийн нэг бол); 4. шилжсэн учир, шалтгаан; ямар ухаантай юм бэ, мэдэхгүй
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх